Герман хэлний курс - В2 буюу Ахисан дунд шат
Дэлгэрэнгүй
Та В2-ийн шалгалтад тэнцсэнээр бодит, хийсвэр зүйлийн талаар бичсэн бүрэн эхийн гол утгыг ойлгож, мөн өөрийн мэргэшсэн чиглэлээр хийгээд мэргэжлийн хэлэлцүүлгийг ойлгож, унаган герман хэлтэй хүнтэй энгийн яриа өрнүүлж, хоёр тал онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр чөлөөтэй, төвөггүй ойлголцож чадахаа харуулна.
Та манай В2.1, В2.2 курст болон В2-ийн шалгалтын бэлтгэлд хамрагдаж зохих шалгалтыг өгснөөр В2 хэлний түвшинд хүрэх боломжтой. Та эдгээр сургалтуудыг дангаар нь захиалах боломжтой (нэг курс үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног, шалгалтын бэлтгэл 5 долоо хоног) эсвэл бүрэн багцад (10 долоо хоног дараалан) бүртгүүлж болно.


