Герман хэлний курс - В1 буюу Дунд шат
Дэлгэрэнгүй
Та В1-ийн шалгалтад тэнцсэнээр ажил мэргэжил, хичээл сургууль, чөлөөт цаг гэх мэт түгээмэл зүйлсийн талаар дүрмийн дагуу ойлгомжтой ярьж буй тохиолдолд гол утгыг нь ойлгож чадахаа харуулна. Мэддэг, сонирхдог зүйлсийнхээ талаар энгийнээр, харилцан уялдаатай өөрийгөө илэрхийлж чадна. Болсон явдал, туршлагаасаа хуваалцаж, хүсэл мөрөөдөл, найдвар, зорилгоо тодорхойлон хэлж, төлөвлөгөө, үзэл бодлоо товч тайлбарлаж эсвэл шалтгааныг дурдаж чадна.
Та манай В1.1, В1.2 курст болон В1-ийн шалгалтын бэлтгэлд хамрагдаж зохих шалгалтыг өгснөөр В1 хэлний түвшинд хүрэх боломжтой. Та эдгээр сургалтуудыг дангаар нь захиалах боломжтой (нэг курс үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног, шалгалтын бэлтгэл 3 долоо хоног) эсвэл бүрэн багцад (13 долоо хоног дараалан) бүртгүүлж болно.


