Герман хэлний сургалт - А2 буюу Ахисан анхан шат
Дэлгэрэнгүй
Та А2-ийн шалгалтад тэнцсэнээр тогтмол хэрэглэгддэг өөрт шууд хамааралтай өгүүлбэр, үг хэллэгийг ойлгож чадахаа харуулна (жишээ нь: хувь хүн, гэр бүл, худалдан авалт, ажил хөдөлмөр, эргэн тойронтой нь холбоотой мэдээлэл). Энгийн, өдөр тутмын нөхцөл байдалд танил, түгээмэл зүйлсийн талаарх мэдээллийг хялбархан, шууд харилцан солилцож, ойлголцож чадна. Өөрийн үүсэл гарал, боловсрол, өөрт шууд хамааралтай орчин, хэрэгцээтэй зүйлсийн талаар энгийн аргаар тодорхойлон хэлж мэдээлэл солилцож чадна.
Та манай A2.1, A2.2 курст болон А2-ийн шалгалтын бэлтгэлд хамрагдаж зохих шалгалтыг өгснөөр A2 хэлний түвшинд хүрэх боломжтой. Та эдгээр сургалтуудыг дангаар нь захиалах боломжтой (нэг курс үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног, шалгалтын бэлтгэл 2 долоо хоног) эсвэл бүрэн багцад (12 долоо хоног дараалан) бүртгүүлж болно.


